Засгийн газраас хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд алагчлалгүй олгох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл иргэн та хүүхдийн мөнгөө хэрхэн авах тухай доорх мэдээллийг авна уу.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас заавар мэдээллэл гаргасан байна.
"Таны хүүхэд урьд нь хүүхдийн мөнгө авч байсан бол гэрээт банкин дахь дансанд нь мөнгө орсон байх болно. Харин шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлж амжаагүй бол эх, эцгийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хамт банкинд бүртгүүлж, дансаа нээлгэснээр хүүхдийнхээ мөнгийг авна" гэсэн мэдээлэл өглөө.