8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн 3 хоног согтууруулах ундаа худалдахгүй

2017-07-06 11:17:00

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явагдахтай холбогдуулан 2017 оны долдугаар сарын 6-ны 00:00 цагаас мөн сарын 9-ний өдрийн 00.00 цаг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргалаа. Мөн уг захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон байна.

Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын дээрх захирамжинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны долдугаар сарын 6-ны өдрийн 00.00 цагаас мөн сарын 8-ны өдрийн 00.00 цаг хүртэл Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл