УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд мэдээлэлээ. Түүнийг хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл ойрын өдрүүдэд олны анхаарлын төвд өртөөд байгаа билээ. Тэрбээр “Би орон нутагтаа ажиллаж байгаад ирээд, өнөөдөр мэдээлэл хийж байна. Хэргийн тухайд би цаг тухай бүрт нь хуулийн байгууллагад очиж тайлбар өгсөн. Хүмүүс намайг яагаад тайлбар хэлэхгүй байна гээд буруутай юм биш үү гэсэн бодлоор хараад байх шиг байна” гэсэн юм. Мөн өөрийгөө хүчирхийлэгч биш, харин энэ бүхнийг зохион байгуулж байгаа олигархи хүчин бол жинхэнэ хүчирхийлэгч. Тэд залуу улстөрчдийг хүчирхийлж байна.
Би зургадугаар сарын 11-ний орой би "Энкэнто таун"-ы саунд байсан. Надаас гадна маш олон сэтгүүлчид, залуус байсан. Орой нь би Иргэн Ц-ийнд хоносон, гэхдээ өглөө гараад явсан. Энэ бол улс төр орж ирсэн зохион байгуулалттай зүйл” гэлээ.