8o
Улаанбаатар хот
mobile menu

Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв

2017-07-06 12:44:30

Өвлөөс хойш илт уруудаж 2350 төгрөгөөс доошлоод байсан ноён долларын ханш ойрын өдрүүдэд огцом өслөө. Өчигдөр гэхэд л долларын ханш 2883-2990 төгрөгт хүрээд байсан бол өнөөдрөөс 2400-ын босго даваад байна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарснаас хойш Монголын бондын үнэлгээ Хонконгийн хөрөнгийн бирж дээр 1.03 центээр буурч 109.7 ам.доллар болсныг “Блүүмберг” мэдээлсэн. Монголд хамааралтай компаниудын ч хувьцааны ханш уруудаж эхэлснийг хэвлэлүүд онцолж байсан юм. Гадаад зах зээлд ийм доргилт үүсгэсэн шигээ дотоод зах зээлд ч нөлөөлж эхэлжээ.

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга ард түмний өр тэглэх амлалт өгсөн нь эдийн засаг, санхүүгийн шинжээчдээс онцмуу үнэлгээ авсан. Тэгвэл энэхүү бүтэшгүй амлалт долларын ханшийг өсгөх гол шалтгаан болоод байна. Банкуудын баланс дахь нийт зээлийн хэмжээ 12 их наяд төгрөг. Үүнээс иргэдийн зээл нь 47 хувь буюу 5.6 их наяд төгрөг. 5.6 их наяд хүртэлх төгрөгийг төлөх эх үүсвэр Засгийн газарт байхгүй. Банкууд төлбөрийн чадваргүй болж, улмаар арай дээрдэж байгаа эдийн засгаа бүрмөсөн сүйрүүлнэ гэж эдийн засагчид тайлбарласаар байна. Популизмын өртөг ийм л аюултай бөгөөд хохирол нь ард иргэдийн амьдралд сүүдрээ тусгадаг нь үнэн. Харамсалтай нь хууль зөрчсөн энэ амлалтын гор долларын ханшийг хөөрөгдөөд байна. 

Ер нь улс төрийн тогтвортой байдал хамгийн чухлыг ханшийн савалгаа сануулж байна. 

О.АЗ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
F
Tetgeweriin zeeltei uwuu Emwe zeeliig Ragland ugchuusei
2017/07/06 202.70.46.216
зочин
2883-2990 болсон ам доллар буугаад 2400 болсон гэж ойлголоо сонгуулийн дараа 3000 болноо энэ бол бичигдээгүй хууль
2017/07/06 103.57.92.101
SANAL UGUHGUI
ERDNERIIN 49 HUVIIG ARD TUMEND HUVITSAA HELBEREER OLGOH, ARD TUMNII URIIG TEGLEH HOYOR ULGER. MONGOLCHUUD TA NAR HULHIDUULJ SURAAGUI BISH. UMNUH SONGUULIAR UGNU GESEN 1072 SHIRHEG HUVITSAA HAANA BAINA
2017/07/06 31.173.85.239
zochin
dagan pop hiigchid yagaad comm bichihgui ba unend guitsegevuu ingej bichlee geed nadruu bitgii dairaad baigaarai eh ornoo yaj hugjuuleh talaar yamar garts bgaa talaar bich
2017/07/06 202.179.26.246