Бичил уурхайд нуралт үүсч хувиараа алт олборлож байсан иргэд нурангад дарагдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн төвөөс 75 км зайтай орших Уянга сумын “Бөөрөлжүүт” 6-р баг “Бөөрөлжүүтийн гол” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн О-ын “Баярс гоулд” бичил уурхайд 10-15 метрийн гүнд нуралт үүссэн байна. Нуралтын улмаас хувиараа алт олборлогчид нурангид дарагдсан аж. Улмаар 4 хүнийг амьд, 3 хүнийг нас барсан байдалтайгаар гаргаж аваад байна. Тухайн үед уг ослын газар хэдэн хүн байсныг мэдэх боломжгүй байгаа тул эрлийн ажил үргэлжилж байна. Энэ тухай дуудлага өнөө өглөө /05:10 цагт/ Өвархангай аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
“Баярс гоулд” бичил уурхайд 10-15 метрийн гүнд нуралт үүсч 3 хүн амиа алджээ
2017-07-06 15:42:00