8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр асаж байна

2017-07-06 16:44:36

Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 51 суманд 119 удаа, нийт 135 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гарсан түймрийн тоо 33-аар буюу 30 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 17478 га буюу 81 хувиар өссөн, хээрийн талбай 507349 га буюу 1 дахин буурсан үзүүлэлттэй байна.

135 удаагийн эдгээр гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 2225 албан хаагч, 240 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 3406 иргэн, 360 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 6258 хүн, 637 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 161 морьтойгоор ажилласан.

Өнөөдрийн байдлаар:

Цурманд оруулсан: Сэлэнгэ аймаг Ерөө суманд 1 түймэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1, нийт 2 түймрийг цурманд оруулсан.

Асаж байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр асаж байгаа байдалтай байна.

Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 40 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 56 иргэн, 8 автомашин нийт 96 хүн, 1 нисдэг тэрэг, 12 автомашин ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment