8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ Засгийн ганц Түгжил

2017-07-06 18:24:00

МАН-ын генсекээс ЗГХЭГ-ын дарга болтлоо итгэл олсон Ж.Мөнхбатын үнэн дүр илэрч, намынхаа унаж буй нэр хүндэд хамгийн халгаатай этгээд болоод байна. Сүүлийн жишээ гэхэд л Тавантолгойн нүүрсний үнийг, зэргэлдээ оршиж үйл ажиллагаагаа явуулж буй хувийн компанийн борлуулалтын үнээс хоёр дахин хямдаар тогтоож өгсний төлөө түншүүдээсээ авсан гэх 20 сая долларын авлигын хэрэг, түүний ул мөр болсон 720 саяын үнэ бүхий бугуйн цагнуудынхаа талаар бодитой тайлбар хийж чадахгүй бантсаар байна. Мэргэжлийн Засгийн газрын хамгийн хариуцлагатай албыг авахаас өмнө Ж.Мөнхбат янаг амрагийн явдлаараа алдартай, яруу найргаараа уяраасан хүүхнүүдийнхээ тоогоор шуугиулсан нэгэн байсан. Урлагийн тайзнаас улстөрийн тавцанд гарахдаа тэрээр ханцуйндаа даавуу уяж, МАН-ын төлөө гудамжинд жагссанаар танигдаж эхэлсэн юм. Тэр үеэс жагсаал тэмцэлд үзэл бодлоо нэгтгэн мөр зэрэгцэн явсан найз Д.Ариунболд нь өнөөдөр Эрдэнэс Тавантолгойн захирал болж, урд хөрш рүү гарах улсын өмчийг хамтран үнэгүйдүүлж, гар нийлэн ажиллаж байна. Энэ хариуцлагатай цаг үед МАН-ын засгийн ганц Түгжил болсон Ж.Мөнхбатыг зайлуулж, намаа цэвэрлэх талаар дотроо ярилцаад эхэлсэн сурагтай.

Ш.Даваахүү

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ард
Бага хаадын явдал сэр сэр гээд байна уу
2017/07/07 49.0.212.114
Zochin
ene neerei udahgui shood suuna shuu
2017/07/06 78.250.177.167
  • Recent
  • Most Read
  • Most Comment