Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалт өнөө өглөөний 07.00 цагаас орон даяар эхлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа 11:40 цагт Орос гуравдугаар сургууль дээр өгөх юм байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12.00 цагт гэр бүлийн хамт сонгуулийн 1731-р хэсэгт саналаа өгөх аж. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 23-р сургууль дээр 11:30 цагт саналаа өгөх юм байна.