Төв аймгийн Зуун мод хот руу орох цагаан хаалганы наана цагдаагийн пост гарчихсан байна. Тусгай тоноглолтой фургон болон цагдаагийн алба хаагч нар мөн энгийн хувцастай хүмүүс Зуун мод хот руу орж буй тээврийн хэрэгслийг нэгт нэгэнгүй зогсоон ачаа тээш, болоод автомашиныг нь бүтэн нэгжин шалгаж байна. Учрыг лавлабал их хэмжээний мөнгөн дэвсгэрт ачин явж болзошгүй автомашин тодруулах зорилготой гэжээ.
Төв аймаг руу нэвтэрч байгаа автомашинуудад бүрэн шалгалт хийж байгаагийн учир
2017-07-07 09:11:00