8o
Улаанбаатар хот
mobile menu

Зогсоолын зөвшөөрлийг маргаашнаас худалдаалж эхэлнэ

2017-07-07 09:59:22

Нийслэлийн цагдаагийн газраас Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж, ямар зохицуулалт хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллага өнөөдрөөс /2017.07.06/ эхлэн наадам дуустал өндөржүүлсэн байдал зарлаж, баярын өдрүүдэд нийт автомашинт 47, явган 208 чиглэлд 698 алба хаагч хамгаалалтад ажиллана. Харин замын хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор 720 замын цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.

Долдугаар сарын 07-ны өдрөөс 16-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Улсын их баяр наадмаар автомашины “А”, “ДК”, “Ж”, “Г”, “Ү”, “Улаан-М”, “Цэнхэр М” гэсэн 7 төрлийн тусгай зөвшөөрлүүд олгогдоно. Эдгээр зөвшөөрлүүдийг  маргаашаас /2017.07.07/ эхлэн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төв дэх салбаруудаар худалдах ба иргэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн ойролцоох 7 төрлийн зогсоолын эрхээс сонгон худалдаж авах боломжтой.

Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Тиймээс жолооч нар авсан зөвшөөрөл доорх маршрутад заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстойг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий “М” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчлэх бөгөөд “Ж”, “ДК”, “А”, “Ү”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.

 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зогсоолын зураглал:

  •     А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана.
  •     “Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
  •     “Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд  байрлана.


Дүнжингарав, “Мишээл экспо”-гийн зогсоолоос цэнгэлдэх рүү автобус үнэгүй үйлчилнэ
Зөвшөөрөл аваагүй авто машинтай баярын өдрүүдэд оролцох бол Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулана. Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт 3 автобус наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Хүй долоон худгийн зогсоолын зураглал:

  •     Хүй долоо худагт нийт 7000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж”, “А”, “ДК”, Улаан “М”, Цэнхэр “М, “Ү”, “Г”,” зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.
  •     “Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
  •     “Г”, цэнхэр “М”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж  тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.


Хүй долоон худаг руу 1000 төгрөгөөр автобус иргэдийг тээвэрлэнэ

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 649, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 654 автобус ажиллана. Мөн баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчлэнэ.

7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон”-ны зогсоолуудаас тус бүр 4 бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ.Нийслэлийн цагдаагийн газраас Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж, ямар зохицуулалт хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл өглөө. Цагдаагийн байгууллага өнөөдрөөс /2017.07.06/ эхлэн наадам дуустал өндөржүүлсэн байдал зарлаж, баярын өдрүүдэд нийт автомашинт 47, явган 208 чиглэлд 698 алба хаагч хамгаалалтад ажиллана. Харин замын хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор 720 замын цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна. Долдугаар сарын 07-ны өдрөөс 16-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Улсын их баяр наадмаар автомашины “А”, “ДК”, “Ж”, “Г”, “Ү”, “Улаан-М”, “Цэнхэр М” гэсэн 7 төрлийн тусгай зөвшөөрлүүд олгогдоно. Эдгээр зөвшөөрлүүдийг  маргаашаас /2017.07.07/ эхлэн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төв дэх салбаруудаар худалдах ба иргэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн ойролцоох 7 төрлийн зогсоолын эрхээс сонгон худалдаж авах боломжтой. Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Тиймээс жолооч нар авсан зөвшөөрөл доорх маршрутад заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстойг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа. Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий “М” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчлэх бөгөөд “Ж”, “ДК”, “А”, “Ү”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.   Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зогсоолын зураглал:     А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана.     “Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.     “Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд  байрлана. Дүнжингарав, “Мишээл экспо”-гийн зогсоолоос цэнгэлдэх рүү автобус үнэгүй үйлчилнэ Зөвшөөрөл аваагүй авто машинтай баярын өдрүүдэд оролцох бол Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулана. Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт 3 автобус наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ. Хүй долоон худгийн зогсоолын зураглал:     Хүй долоо худагт нийт 7000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж”, “А”, “ДК”, Улаан “М”, Цэнхэр “М, “Ү”, “Г”,” зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.     “Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.     “Г”, цэнхэр “М”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж  тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна. Хүй долоон худаг руу 1000 төгрөгөөр автобус иргэдийг тээвэрлэнэ Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 649, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 654 автобус ажиллана. Мөн баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчлэнэ. 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон”-ны зогсоолуудаас тус бүр 4 бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хэ хэ
Гантулга гишүүн Нара-д 1 зөвшөөрөл ч үнэгүй олоод өгөө дөө хэ хэ хэ
2017/07/07 202.179.26.71
  • Recent
  • Most Read
  • Most Comment