Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай бөгөөд түүхэн сонголтыг хийх гэж байна. Санал хураалт өглөө 07.00 цагт орон даяар эхэлсэн. Сонгогч та Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, Төрийн тэргүүний сонгуульдаа идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлээрэй.
Санал авах хэсгийн хороод 22.00 цаг хүртэл ажиллана. Улсын хэмжээнд нийт 1983 хэсгийн хороодод сонгуулийн автоматжуулсын системээр сонгогчдын саналыг авч байгаа. Тиймээс өөрийн харъяа дүүрэг, аймаг, сумдад байрлах хэсгийн хороонд хандаж, саналаа өгөөрэй.
Ингээд сонгуульдаа оролцохоор зэхэж буй иргэн та хаана очиж саналаа өгч болох талаарх мэдээллийг хүргэе. Байршлын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс харна уу.