8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд: Урт удаан хугацаанд үргэлжилсэн сонгууль боллоо

2017-07-07 12:34:00

МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Тэрээр “Би иргэнийхээ хувьд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Энэ сонгууль нэлээд урт удаан хугацаанд үргэлжилсэн урт сонгууль боллоо. Анх удаа дахин санал хураалттай Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Энэ урт удаан хугацааны явцад иргэдээ талцуулж хуваах, элдэв хар, бор сурталчилгаа хийх, хууль бус үйл ажиллагаа явуулах байдал дэндүү их байлаа. Энэ бүгдийн ард иргэд маань талцах, хуваагдах байдал бий болж байгаад харамсч байна. Би эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Тиймээс наадмын наана сонгуулиа сайхан өндөрлүүлэхийн тулд сонгогч олон түмэн маань сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.  Монгол түмэндээ морь нь хурдан, бөхчүүд нь баяртай, харвасан сум нь онч мэргэн байж дэлгэр сайхан наадахыг ерөөл дэвшүүлье” гэсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Huuhdiin mungu oroogui bn enhbold gichii mine
2017/07/07 82.145.219.83
  • Recent
  • Most Read
  • Most Comment