Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 1731 дүгээр хэсэг дээр саналаа өглөө. Тэрбээр “Монголчууд өнөөдөр Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох түүхэн хариуцлагатай өдөртэй золгож байна. Энэ сонголтыг олон улсын ажиглагчид, мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа. Засгийн газар байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид хөрөнгө оруулагч нарын итгэлийг олж авахын төлөө ажилласан. Ингэж байж ажлын байр бий болж, ард түмэн ажилтай орлоготой болно. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийсэн хамгийн гол ажил бол хөрөнгө оруулагчдын итгэлийг олох явдал байлаа. Нэг ч гэсэн хөрөнгө оруулагч бидний явуулсан үйл ажиллагааг талархан хүлээн авсан. Үүний үр дүнд хагас жилийн хугацаанд 5900 иргэн ажлын байртай болсон. Цаашид хөрөнгө оруулагчид төр засаг нь тогтвортой, найдвартай хэлсэн ярьсандаа байх боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж хүсч байгаа байх” хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан юм.
Ж.Эрдэнэбат: Энэ сонголтыг олон улсын ажиглагчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа
2017-07-07 13:13:00