Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын явцын талаар мэдээлж байна. Тус хорооны дарга Ч.Содномцэрэн сонгогчдын ирц, болон санал хураалтын явцан талаар "Орон нутагт 13 цагийн байдлаар ирц сайн байгаа буюу нийт санал өгөх иргэдийн 16-19 хувь нь саналаа өгөөд байна. Гадаадад байгаа сонгогчдын саналыг 4, 5-нд авсан, мэдээгээ өчигдөр орой ирүүлсэн. Зөөврийн хайрцгаар 28,544 хүн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 26,088 хүн саналаа өгсөн.
Төв аймагт асуудал гарсан. Саналын хуудсыг санал авах машин уншихгүй байна гэсэн. Тиймээс холбогдох албаныхан шалтгааныг тодруулахаар явсан байгаа. Санал авах ажиллагаанд саатал гарсан тохиолдолд хуулийн дагуу гар ажиллагаанд шилжих ёстой. Үүний дагуу гар ажиллагаанд шилжиж санал асуулга хэвийн үргэлжилж байна.
Ирц санасныг бодвол сайн явж байна гэж үзэж байгаа. Гэхдээ цаашдаа ирцийг нэмэгдүүлэхээр сонгуулийн хороодтой холбогдож, иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхийг уриалж байна" гэв.
Аймгуудын ирцийн хувьд,
Архангай аймаг 16,2 хувь
Баян-Өлгий аймаг 9,5 хувь
Баянхонгор аймаг 20,7 хувь
Булган аймаг 15,6 хувь
Говь-Алтай аймаг 18,4 хувь
Говьсүмбэр аймаг 23,7 хувь
Дорноговь аймаг 21,5 хувь
Дорнод аймаг 16,2 хувь
Дундговь аймаг 16,3 хувь
Дархан-Уул аймаг 19,6хувь
Завхан аймаг 19,8 хувь
Орхон аймаг 16,3 хувь
Сэлэнгэ аймаг 17,8 хувь
Сүхбаатар аймаг 19,3 хувь
Төв аймаг
Увс аймаг
Ховд аймаг 15,2 хувь
Хэнтий аймаг 17,2 хувь
Хөвсгөл аймаг 14,99 хувь
Өвөрхангай аймаг 18,2 хувь
Өмнөговь аймаг
Аймгийн хэмжээнд 17,33 хувийн ирцтэй байна.
Харин нийслэлд:
Хан-Уул дүүрэг 20,6 хувь
Сүхбаатар дүүрэгт 19,3 хувь
Чингэлтэй дүүрэг 18,1хувь
Баянгол дүүрэг 21,3хувь
Баянзүрх дүүрэг 22,4хувь
Сонгинохайрхан дүүрэг 19,8 хувь
Багахангай дүүрэг 27 хувь
Налайх дүүрэг 22,7 хувийн ирцтэй байна.
Нийслэл хувьд 20,6 хувийн ирцтэй байна. Харин улсын дүнгээр 18,83 хувийн ирцтэй байна.