8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгогч саналын хуудасныхаа зургийг авбал 14 хоногоор баривчилна

2017-07-07 13:41:00

Олон нийтийн сүлжээгээр зарим нэг сонгогч аль нэр дэвшигчийг дэмжсэн гэдгээ баталгаажуулж, тэмдэглэгээ бүхий саналын хуудасны гэрэл зургийг нийтэлж байгаа зөрчил гарч байна.


Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Тухайлбал, сонгогчид дор дурьдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд:

Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх,

  • Өөр хүний бичиг баримт, эсвэл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох,
  • Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах,
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах,
  • Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх,
  • Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах,
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг хориглосон.

Дээр дурьдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилсан гэдгийг сонгогчид мэдэхэд илүүдэхгүй юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ichdeggui
Khun huchindsen huniig barivchildaggui baij bas zurag avsan huniig barivchlah uym gene. Alialchih uym bna doo
2017/07/07 98.218.213.158
  • Recent
  • Most Read
  • Most Comment