8o
Улаанбаатар хот
mobile menu

НОБГ аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна

2017-07-07 15:53:30

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Үндэсний Их баяр наадам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана. Баяр амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэнэ.

Тухайлбал Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдах Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт  үйлчилгээний  газруудын галын аюулгүй байдлыг хангуулж, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах  мөн баяр наадмын үеэр ёслолын буудлага үйлдэх газарт аюулгүй байдлыг хангаж, иргэдийг голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн аврах анги 105-ын завьт эргүүл сэрэмжлүүлэг эргүүлээр тус тус ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment