8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуультай холбоотой 31 гомдол ирээд байна

2017-07-07 15:56:18

Цагдаагийн байгууллагаас сонгуультай холбоотойгоор цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл өглөө.

Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1983 сонгуулийн хэсгийн санал авах байранд 2803 цагдаагийн алба хаагч аюулгүй байдлыг хангах, дэг журам сахиулах чиг үүрэг гүйцэтгэж байна. Мөн гудамж талбай, зам уулзварууд дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыыг сахиулан ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж  байна.

Шуурхай удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Дашдэмбэрэлийн хэлж буйгаар энэ цагийн байдлаар улсын хэмжээнлд 143 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс сонгуультай холбоотой 31 гомдол мэдээлэл иржээ. Үүний 30 нь нийслэлд, нэг нь орон нутагт бүртгэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment