8o
Улаанбаатар хот
mobile menu

17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц Улсын хэмжээнд 38 хувьтай байна

2017-07-07 18:18:00

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох хоёр дахь удаагийн санал хураалтын ирц 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц хэдэн хувьтай байгаа талаар СЕХ-ноос мэдээллээ.  Аймгуудад 38,1 хувьтай,  Нийслэлд 38,58, Улсын хэмжээнд 38,41 хувьтай байна гэсэн мэдээллийг өглөө. Энэ дүн мэдээг өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдрийн мөн үетэй харьцуулахад ирц таруухан байна гэдгийн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцоллоо. 

Мөн ажлын хэсгийн ахлагчийн мэдээлснээр "Төв аймгийн саналын хуудсууд уншихгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Шалгаж үзэхэд баркодны зураас дутуу хэвлэгдсэн байсан. Тиймээс бид саналыг гараар санал хураахад шилжүүлсэн. Мөн програм солих ажлыг одоогоор хийж байна. Төв аймаг 27 сумтай. 21 суманд нь засвар хийгээд явж байна. 6 суманд нь шалгалт хийгээд явж байна. Саналын хуудас яагаад буруу хэвлэгдсэнийг бид тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар саналын хуудсын эхийг бэлтгэхэд алдаа гарсан байж болзошгүй гэсэн мэдээллийг өглөө.

Аймгуудын ирцийн  хувьд,

Архангай аймаг 40,3 хувь

Баян-Өлгий аймаг 41,5 хувь

Баянхонгор аймаг 46,5 хувь

Булган аймаг 36,8  хувь

Говь-Алтай аймаг 38,8 хувь

Говьсүмбэр аймаг 44,1 хувь

Дорноговь аймаг 41,1 хувь

Дорнод аймаг 32 хувь

Дундговь аймаг 37,2  хувь

Дархан-Уул 36,6 аймаг

Завхан аймаг 43,5 хувь

Орхон аймаг 30,6 хувь

Сэлэнгэ аймаг 36,3 хувь

Сүхбаатар аймаг 44,1 хувь

Төв аймаг 38 хувь

Увс аймаг 41,2 хувь

Ховд аймаг 38,1 хувь

Хэнтий аймаг 36,5 хувь

Хөвсгөл аймаг 37,2 хувь

Өвөрхангай аймаг 37,7 хувь

Өмнөговь аймаг 33,5 хувь

Аймгийн хэмжээнд хувийн 31,1 ирцтэй байна.

Харин Нийслэлийн хэмжээнд,

Хан-Уул дүүрэг 38,9 хувь

Сүхбаатар дүүрэгт 39 хувь

Чингэлтэй дүүрэг 36,4 хувь

Баянгол дүүрэг хувь

Баянзүрх дүүрэг 41 хувь

Сонгинохайрхан дүүрэг  хувь

Багануур дүүрэг хувь

Багахангай дүүрэг 70,2хувь

Дараагийн сонгуулийн ирцийн дүнг 23:00 цагт мэдээллэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment