8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ

2017-07-07 18:50:22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэлсэн. Гэтэл Төв аймгийн хэсгийн хороодод 07.00-13.00 цагийн хооронд  нэг ч санал тоолох машин ажиллаагүй юм. Үүнтэй холбогдуулан Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төв аймгийн бүх хэсгийн хороонд санал тоолох машин ажиллаагүй нь Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажлыг дутуу хангасныг харуулж байна. Төв аймаг бол Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын төрсөн нутаг. Тиймээс энэ тойрогт нэр дэвшигч илт давуу санал авах нь тодорхой. Гэтэл энэ аймагт санал тоолох машин ажиллахгүй байгаа нь сонгуулийг будилаантуулах гэсэн зориудаар зохион байгуулсан үйлдэл байж болзошгүй. Тиймээс СЕХ-нд хоёр зүйл бүхий шаардлага хүргүүлж байна” гэв. Шаардлагад нэгдүгээрт, ямар шалтгаанаар 07.00-13.00 цагийн хооронд санал тоолох машин ажиллаагүй талаар тайлбар хүсчээ. Хоёрдугаарт, Төв аймгийн бүх хэсгийн хороодод санал хураалтын дараа намуудын ажиглагч нарыг байлцуулан 100 хувь хяналтын тооллого хийлгэх шаардлагыг хүргүүллээ.

Энэ асуудлаар МАН-аас өнөө өглөө СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзахад “Урд урдны саналд хураах үйл ажиллагаанд санал тоолох машин гацах, эвдрэх гэх мэт техникийн алдаа гарах үйлдэл байдаг” хэмээн үл ойшоосон байдалтай байжээ. Өмнөх сонгуулиудаар нэг аймгийн бүх хэсгийн хороодод санал тоолох машин ажиллахгүй байх тохиолдол гарч байгаагүй аж. 

Э.Энхцэцэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment