Гадаадад байгаа сонгогчдын битүүмжилсэн саналын хуудас тоолох ажил 22:00 цагаас эхэлнэ гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ. Гадаадад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 4, 5-ны өдөр авсан юм. Саналын мэдээг өчигдөр орой ирүүлсэн хэмээн өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлсэн.
Дахин санал хүраалтаар гадаадад нийт 2,699 сонгогч саналаа өгсөн бөгөөд 37.7 хувийн ирцтэй байжээ.