Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өглөөний 07.00 цагаас эхэлж, 22.00 цагаар дуусгавар боллоо. Яг одоо Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалтын дүнг мэдээллийг шууд дамжуулан дэлгэцээр харуулж байна. Санал авах 1983 хэсгээс ирж байгаа мэдээг шууд байдлаар дамжуулан үзүүлж байгаа юм. Яг одоогийн байдлаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 391.145 хүний санал аваад байна. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 490.978 санал аваад байна. Энэхүү үзүүлэлтээс харахад АН-аас нэр дэвшигч Х.Баттулга тэргүүлж байна.
СЕХ-ноос дахин санал хураалтын дүнг танилцуулж эхэллээ
2017-07-07 22:27:00