СЕХ гадаад улсад байгаа иргэдийн саналыг тоолж байна. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын саналыг энэ сарын 4-5-ны өдрүүдэд авсан.
Тэдгээр саналыг санал хураалт өндөрлөсний дараа буюу 22.00 цагаас тоолж эхэллээ. Зургадугаар сарын 26-нд болсон санал хураалтад нийт 7000 гаруй иргэн оролцохоор урьдчилан бүртгүүлсэн ч энэ удаагийн санал хураалтад 2699 сонгогч саналаа өгч, сонгогчдын идэвх эрс буурчээ.