Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн 2 дахь шатны санал хураалтын дүнг СЕХ дэлгэцээр танилцуулж байгаа билээ. Одоогоор МАН-аас нэд дэвсэн М.Энхболд 453,150 хүний санал аваад байна. Харин АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга 565,545 хүний санал авч хол тасархай тэргүүлсээр явна.
Нийт сонгуулийн ирц 56.2 хувьтай яваа аж. Харин цагаан сонголт хийсэн иргэдийн тоо 95,158 мянгад хүрлээ.