Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна.
11.15 цагийн байдлаар 1984 хэсгийн хорооны дүн ирэхээс 1536 хэсгийн хорооны урьдчилсан дүн ирээд байна.
Урьдчилсан мэдээллээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Сүхбаатар дүүрэгт 32.634 санал, Хан-Уул дүүрэгт 38.047 санал, Дархан-Уул аймагт 16.496 санал, Орхон аймагт 20.042 санал, Баянгол дүүрэгт 51.596 санал, Баянзүрх дүүрэгт 75.765 авснаар ялалт байгуулжээ. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Багахангай дүүрэгт 1.108 санал, Налайх дүүрэгт 7.068 санал авч ялалт байгуулсан байна.