СЕХ-ноос мэдээлэл хийж байна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос дахин санал хураалтын 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг таницлуулж байна. Сонгуулийн ирц улсын хэмжээнд 60,41 гаруй хувьтай байна гэдгийг мэдэгдлээ. Ирц 60,41 хувьтай байгаа учир энэ удаагийн дахин санал хураалтын дүнг хүчинтэй хэмээн үзэж байна. Тиймээс нэмэлт саналт хураалт явуулах шаардлагагүй болж байна. Харин гадаад байгаа иргэдийн саналыг тоолж байгаа бөгөөд маргааш эцэслэж гарна.
Мөн аймгуудын хувьд ирц 58.35 хувьтай гарсан. Харин нийслэлд ирц 62.85 хувьтай байна.Улсын дунджаар урьдчилсан байдлаар 60.41 хувийн ирцтэй гарсан. Энэ бол урьдчилсан ирцийн мэдээ. Энэ ирцэнд гадаадад байгаа сонгогчдын болон ирцийн мэдээ нэмэгдэж өөрчлөлт орно. Бүх аймаг дүүргүүд дээр ирц 50 хувиас давсан учраас дахин санал хураалт явуулах шаардлаггүй. Маргааш Азийн болон Европын орнуудын санал ирнэ. Гадаадад байгаа иргэдийн санал хураах ажиллагаа маргааш хүртэл үргэлжилнэ. Саналаа өгсөн сонгогчдын тоо урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 1,199,084 иргэн саналаа өгсөн гэв.
Аймгуудын хувьд,
Архангай 58,51 хувь
Баян-өлгий 63,73 хувь
Баянхонгор 65,78 хувь
Булган 57,97 хувь
Говь-алтай 55,53 хувь
Говьсүмбэр 63,5 хувь
Дорноговь 58,76 хувь
Дорнод 52,28 хувь
Дундговь 58,62 хувь
Завхан 65,74 хувь
Өвөрхангай
Өмнөговь 50,95 хувь
Сүхбаатар
Сэлэнгэ 55,17 хувь
Төв 59,52 хувь
Увс 62,75 хувь
Ховд 57,67 хувь
Хөвсгөл 57,59 хувь
Хэнтий 56,81 хувь
Дархан-уул 55,62 хувь
Орхон 55,78 хувь
Аймгуудын ирц 58,35 хувьтай байна.
Нийслэлийн дүүргүүдийн хувьд,
Баянзүрх 62,95 хувь
Хан-уул 63,29 хувь
Сүхбаатар 64,18 хувь
Чингэлтэй 60,63 хувь
Баянгол 63,71 хувь
Сонгинохайрхан 62,75 хувь
Багануур 56,96 хувь
Багахангай 67,96 хувь
Налайх 64,58 хувь