Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт дууссан. Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн урьдчилсан дүн гараад байна.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга 309 099 санал, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд 209047 санал тус тус авчээ.
-Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Х.Баттулга 75 765 санал М.Энхболд 49 030 санал
-Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Х.Баттулга 38047 санал М.Энхболд 23 476 санал
-Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Х.Баттулга 32 634 санал М.Энхболд 20717 санал
-Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Х.Баттулга 34 807 санал, М.Энхболд 23 382 санал
-Баянгол дүүрэгт нэр дэвшигч Х.Баттулга 51 596 санал , М.Энхболд 29 102 санал
-Сонгино хайрхан дүүрэгт нэр дэвшигч Х.Баттулга 64 272 санал, М.Энхболд 50 343 санал
-Багануур дүүрэгт нэр дэвшигч Х.Баттулга 4821 санал, М.Энхболд 4317 санал / нийт 10 хэсгийн хороо дүнгээ ирүүлэх ёстойгоос нэг хэсгийн хорооны санал ирээгүй /
-Бага хангай дүүрэгт нэр дэвшигч Х.Баттулга 682 санал, М.Энхболд 1108 санал
-Налайх дүүрэгт нэр дэвшигч Х.Баттулга 6979 санал ,М.Энхболд 7068 санал тус тус аваад байна
Урьдчилсан байдлаар нийслэлд М.ЭНХБОЛД 209047, Х.БАТТУЛГА 309099 санал авчээ
2017-07-08 00:34:32