Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт дуусаад байна. Өчигдрийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нийт саналаа өгсөн сонгогчдын 50.6 хувийн санал авч ялалт байгуулаад байна. Гэхдээ Сонгуулийн Ерөнхий Хорооноос албан ёсны дүн мэдээг өнөөдөр танилцуулна гэсэн юм.
Тэгвэл өнгөрсөн шөнө АН-ын нэр дэвшигч Х.Баттулга хэвлэлийн бага хурал зарлаж саналаа өгсөн хүмүүст талархлаа илэрхийлээд байна.
Харин дахин санал хураалтад өрсөлдсөн М.Энхболд энэ удаагийн сонгуулийн талаарх санал бодлоо илэрхийлээгүй байгаа бөгөөд өнөөдөр МАН -аас өнөөдөр санал тооллогын дүн гарсны дараа хэвлэлийн хурал хийнэ гэдгийг эх сурвалж огцолжээ.