Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт өчигдөр 22.00 цагт өндөрлөлөө. Урьдчилсан байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нийт саналаа өгсөн сонгогчдын 50.7 хувийн санал авч ялалт байгуулаад байна. Сонгуулийн албан ёсны дүн мэдээг өнөөдөр СЕХ албан ёсоор танилцуулна. Одоогоор цаг нь тодорхойгүй байна.
Харин Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хорооны ажиглагчид өнөөдөр 14.30 цагт ажиглалтын урьдчилсан тайлан дүгнэлтээ танилцуулна.