8o
Улаанбаатар хот
mobile menu

Түймэр унтраахаар явсан алба хаагчдыг олжээ

2017-07-09 11:45:00

Төв аймгийн Мөнгөн морьт суманд гарсан ой хээрийн түймрийн унтраахаар явсан Нийслэлийн гал унтраах ангийн 25 гал сөнөөгч хоёр хоногийн өмнөөс холбоо тасарчээ. Тэд одоогоос арав хоногийн өмнө Мөнгөн морьт суманд гарсан ой хээрийн түймрийг унтраасныхаа дараа  төв рүүгээ мэдэгдэж, ирж авахыг хүссэн байна.

Гэвч гал сөнөөгчдийг авахаар өнгөрсөн пүрэв гаригт хотоос машинтайгаа зөрж, хоёр хоногийн турш холбоо тогтоож чадаагүй байжээ. Харин тэдгээр албан хаагчдыг дөнгөж сая олж, одоо хот руу онгоцоор авчирч байна гэсэн мэдээллийг ОБЕГ-ын газрын дарга С.Залуухүү өгсөн байна.

Сураггүй болсон 25 гал сөнөөгчийг олохоор эхний өдөр дөрвөн морьтой хүн ойд эргүүл хийсэн ба тэд өнөөдөр үдээс хойш хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байсан аж. Тиймээс өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас нисдэг тэрэг гаргаж, 25 аврагчийг олохоор Мөнгөн морьт сумыг зорьж,  уйгагүй хайсны эцэст онцгой байдлын алба хаагчдыг олсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment