Нийслэлийн II амаржих газарт их засвар хийхээр түр хугацаагаар хаажээ. Тус амаржих газрын хоёрдугаар давхрын төрсний дараа хэвтдэг өрөөнүүдэд урсгал завсар хийж байна.
Тиймээс эх, нялхаст үйлчлэх боломжгүй учир наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хаасан байна. Энэ хугацаанд тус эмнэлгийн харьяаны эх, нялхсыг нэг, гуравдугаар амаржих газарт хүлээн авч байгаа аж.