Үндэсний их баяр наадмыг 500 гаруй сэтгүүлч энэ жил наадмыг сурвалжилах юм байна. Мөн HD Монгол, МҮОНТ, ТВ9, ТВ5 дөрвөн телевиз наадмыг шууд дамжуулах аж. Мөн гадаадын 80-аад сэтгүүлч баяр наадмыг сурвалжилна.
Мандатын захиалгыг аваад олгож эхэлсэн байгаа. Өнгөрсөн жил 700-800 сэтгүүлчид мандат аваад бүгд төв цэнгэлдэхэд ордог байсан. Харин энэ жил Төв цэнгэлдэхийн багтаамжаас хамаараад өөрчлөлт орсон. Хүй долоо, сурын талбай, цэнгэлдэхийн эргэн тойронд тус тусад нь сурвалжлах эрх олгоно. Улаан мандат авсан сэтгүүлчид цэнгэлдэх дотор болж буй үйл явдлыг сурвалжилна. Улаан нь дотроо хоёр ялгаатай. Цагдаагийн байгууллагын тамгалж өгсөн улаан мандат авсан сэтгүүлчид бөхийг сурвалжилна, бусад нь гаднахыг сурвалжиах юм байна.