8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

2017-07-10 10:20:00

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өнөөдөр 11.00 цагт хуралдахаар товлогджээ.  Улмаар Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосоноор Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үр дүнд олонхийн санал авсан Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж ийнхүү Сонгуулийн нэгдсэн хуулийн дагуу тогтоолын төслөө УИХ-ын дарга М.Энхболдолд өргөн мэдүүлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл