8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэнгэлдэхэд эмч нар ажиллана

2017-07-11 09:09:00

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ 10-16-нд Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Мөн энэ өдрүүдэд Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт хариуцлагатай жижүүрүүд томилогдон ажиллах юм байна.

Үүнээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл