Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амарна. Монгол-Оросын хилийн боомт Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу:
- Цагааннуур-Ташанта боомт долдугаар сарын 11-15-нд
- Тэс-Шар суурь боомт долдугаар сарын 11-13–нд
- Ханх-Монд боомт долдугаар сарын 10-13-нд
- Ульхан-Дээд ульхан боомт долдугаар сарын 10-13-нд
- Боршоо-Хандгайт боомт долдугаар сарын 10-13-нд
- Арцсуурь-Цагаантолгой боомт долдугаар сарын 10-13-нд тус тус амарна.