Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хот доторхи болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654, зуслангийн гурван чиглэлд их багтаамжийн тав, нийт 654 автобус ажиллана. Мөн баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Амгалангаас Давааны зөрлөг хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ.
Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу МУБИС-ийн баруун тал буюу “Улаанбаатар” зочид буудлын автобусны зогсоолоос 08:00 цагаас их багтаамжийн 20 автобус, 20 минут тутамд, 3, 4-р хороолол, 7 буудал, Таван шар, ХМК, Офицеруудын ордны зогсоолуудаас тус бүр дөрвөн бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ.
Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт гурван автобус наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.