8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

2017-07-11 12:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн бие төлөөлөгч, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн бие төлөөлөгч М.Хаяаши уулзалтын эхэнд ноён Ш.Абэ-гийн баяр хүргэсэн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөв.

Уулзалтын үеэр тэд хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцон ярилцлаа.

Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын зэрэг албаны хүмүүс, Япон Улсын талаас ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дарга К.Эндо, ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дэд дарга С.Оцү, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, тус ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга А.Накао, К.Такахаши нар оролцов.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
B
Saihan l haragdaj bna bitgii hun uuluud bai muudaa erunhiilegch bno gej bhgui ard tumen ta bid songoson shuu de
2017/07/17 202.9.42.198
Ooo
Yostoi jijeg haragdaj bna Ali talaaraa
2017/07/14 66.181.184.193
ariuka
ta erunhiilugch hunii diplomat yos jayagt jaahan suraltsmaar bna erunhuulugch mimi.
2017/07/12 202.70.40.82
Гш
Яахаараа Япон улсын уулзалтанд Хятадын хүн оролцдог юм бэ сонин бгаа биз
2017/07/12 202.179.31.18