8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хөхүүрийн айраг” наадам өнөөдөр “Хүй долоон худаг”-т болно.

2017-07-11 12:30:00

"Хөхүүрийн айраг” наадам өнөөдөр “Хүй долоон худаг”-т болно. Анх удаа зохиогдож буй уг наадам нь Монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчлан таниулах зорилготой аж.

Наадамд:

  • Төв аймгийн Алтанбулаг, Баянцогт, Баянчандмань сум,
  • Булган аймгийн Могод, Сайхан, Дашинчилэн сум,
  • Архангай аймгийн Хашаат, Хотонт сум,
  • Өвөрхангай аймгийн Сэргэлэн, Есөнзүйл, Баян-Өндөр, Хархорин, Хужирт, Өлзийт сум,
  • Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сум,
  • Батлан хамгаалах яамны “8 шарга” амралт зэрэг газрын уламжлалт аргаар хийсэн хөхүүрийн айраг худалдаалдаг, үйлчилдэг аж ахуйн нэгж, иргэн оролцоно.

Наадмын үеэр хамгийн сайхан айргийг шалгаруулах бөгөөд шалгарсан айргийг дуудлага худалдаа зохион байгуулж наадамчин олонд худалдаалах юм.

Мөн энэ үеэр Дэмбээний тэмцээн болох гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл