8o
Улаанбаатар хот
mobile menu

Эцэг эхийн нь утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг хүүхэд багачуудын гарт зүүж өгч байна

2017-07-11 13:00:00

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг зэрэг иргэд олноор цуглардаг газруудад бага насны хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг хүүхэд багачуудын гарт зүүж өгч байна.

Цагдаагийн алба хаагчид өнгөрсөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн хэмжээнд 282 төөрсөн хүүхдийг бүртгэлд авч эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажилласан юм.

Баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үед бага насны хүүхэд эцэг, эхээсээ төөрөх тохиолдол гардаг тул эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл