8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа

2017-07-11 13:30:00

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаар цагдаагийн байгууллагаас 6700 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Үүнээс Хүй долоон худагт 3800 орчим цагдаагийн алба хаагч ажиллаж буй бөгөөд эдгээр албан хаагч нийтийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа аж.

Үндэсний их баяр наадмын үеэр бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулснаар олон хүүхэд төөрсөн хэрэг гардаг байна. Тиймээс иргэдийг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл