Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн үндэсний баяр наадам эхлэхэд цөөхөн хором үлдээд байна.
Яг одоо Төрийн ордноос есөн хөлт цагаан тугийг 9 шарга морьтой хүндэт харуулууд, төрийн тусгай хамгаалалттайгаар Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залж явна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт 11.00 цагийн орчимд Төрийн есөн хөлт цагаан тугийг залснаар Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмыг нээх юм.
Есөн хөлт цагаан тугийг залснаар Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмыг нээнэ
2017-07-11 10:52:31