8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоолны гэрийн тогооч нараас эрүүл мэндийн үзлэгийг заавал шалгана

2017-07-11 14:30:00

Хүй долоон худагт энэ жил нийт 178 хоолны гэр, 75 худалдаа эрхлэх зөвшөөрөл өгчээ. Эдгээр иргэд болон аж ахуйн нэгжүүдэд баяр наадмын өдрүүдээр нийт 127 мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж, мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллах юм.

Хоолны буюу хуушуурын гэрүүдэд тавьж буй хяналтын нэгдүгээрт махны шинэлэг болон эрүүл ахуйн байдал орж буй бол хоёрдугаарт хоолны гэрт ажиллаж буй тогооч нар заавал эмнэлгийн үзлэгт орж түүнийгээ баталгаажуулсан байх ёстой аж. Мөн үйлчилгээний ажилчид зориулалтын ижил хувцас өмсөхөөс гадна хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

Баяр наадмын өдрүүдэд ажиллаж буй мэргэжлийн хяналтын байцаагч нарын тоо өнгөрсөн жилүүдээс өсчээ. Хүй долоон худагт үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд таруу байрласан учраас тэр бүрд хүрч ажиллахаар ийн нэмэгдүүлсэн байна. Тэд 08-21.00 цаг хүртэл ажиллах бөгөөд хоол болон худалдааны гэр, асруудад хяналт тавина.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл