8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: Цэнгэлдэхэд газ дэлбэрч хоёр хүн гэмтжээ

2017-07-12 09:30:00

Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхэлж байсан аж ахуй нэгжийн асарт газ дэлбэрсэн хэрэг гарсан байна. Тодруулбал өчигдөр үдээш хойш газ дэлбэрсэн байна. Газ дэлбэрсэн газрыг цагдаагийнхан хамгаалалтад авсан бөгөөд хоёр хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас нэг иргэний үс нь хуйхлагдсан бол нэг иргэн нь хөнгөн гэмтсэн байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд хуушуур хийж худалдаалж байгаа газар олон байгаа бөгөөд аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг Наадмын комиссоос анхааруулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Mergejliin hyanalt ni yugaa hyanaj bdag bnaa.
2017/07/15 150.129.140.121
irgen
surah boloogui baina daa iimerhyy uilchilgee yavuulj, durtai bolgon ni huushuurchin bolchihson
2017/07/13 62.167.114.16