Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 10-16-ны хооронд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
“Баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/90 тоот тушаалаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-07-14 00:00:00