Малчид, тээвэрчид, наадамчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орж, говийн бүсийн нутгаар хурц нартай, бүгчим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.
2017 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.