8o
Улаанбаатар хот
mobile menu

Түрүү бөхийн шагналыг өнөөдөр гардуулна

2017-07-13 11:00:00

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа өндөрлөлөө. Есийн даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын Харцага Ц.Содномдорж, Увс аймгийн Улаангом сумын харьяат Улсын Харцага Ө.Бат-Орших нар уран мэхийг уралдуулан барилдаж Улсын Харцага Ц.Содномдорж үзүүрлэлээ. Улмаар Ц.Содномдорж улсын наадамд ес даван түрүүлж АРСЛАН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАЛАА.

Тэгвэл  Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийн бай шагналыг өнөөдөр 12:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд гардуулах юм байна. Ц.Содномдаржааг “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment