8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод нийт 19 цэгт 48 камерыг байршуулжээ

2017-07-13 12:00:00

Улсын их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 1500 орчим, Хүй долоон худагт 1200 орчим цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Наадамчин олны аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод нийт 19 цэгт 48 камерыг байршуулсан бол 29 оюутан цагдаа ажиллаж, иргэдэд тусалж байгаа гэдгийг албаныхан хэллээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх цагдаагийн дарга П.Эрдэнэцэцэгийн хэлж буйгаар төв цэнгэлдэх хүрээлэнд одоогийн байдлаар гурван хүүхэд төөрсөн бөгөөд эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ. Өнгөрсөн жилийн өдийд 10 орчим хүүхэд эцэг, эхээсээ төөрч байсан аж.

Нийслэлийн цагдаагийн газраас гурав дахь жилдээ бага насны хүүхэд эцэг, эхээсээ төөрөх асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс гарт нь бугуйвчыг зүүлгэн ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment