УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 29-31 хэм дулаан байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хурц нартай, бүгчим халуун байна.
2017 оны 07 дугаар сарын 12-ноос 07 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын хойд хэсгээр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.