8o
Улаанбаатар хот
mobile menu

Шатсан хуушуурны асар галын хоргүй байжээ

2017-07-13 10:45:00

Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах хуушуурын асарт гал гарч, нэг хүн хүнд гэмтэж, нэг хүн хөнгөн гэмтсэн хэрэг өчигдөр /2017.07.11/ гарсан. Тодруулбал, Төв цэнгэлдэхийн зүүн талд байрлах Баянгол дүүргийн 50 дугаар асарт хуушуур худалдаалах үйлчилгээ эрхэлж байсан аж ахуй нэгжийн асар салхинд хийсэж, хуушуур хайрч байсан гал дээр унаж гал гарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Нийслэлийн онцгой байдлын шуурхай баг газар дээр нь ажиллаж, гал гарсан шалтгааныг тогтоосон байна.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Чинбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Баянгол дүүргийн 50 дугаартай хуушуурны асар галын аюулгүй байдлыг сахиагүй нь улмаас шатаж, гал гарсан. Тус аж ахуй нэгж нь газын баллоныг майхныхаа хаяанд тавьсан байсан. Салхинд тэр баллон нь унаад, газын хоолой сугарч, газ алдагдаж гал гарсан. Тиймээс наадмын өдрүүдэд иргэдэд үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгжүүд галын аюулгүй байдлаа сахиж, галын хортой байх хэрэгтэй гэдгийг сануулмаар байна. Өчигдрийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнд галын хортой аж ахуй нэгжүүд байхгүй байсан бол өнөөдөр бүгд галын хортой болсон байна” гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment