8o
Улаанбаатар хот
mobile menu

Баяр наадамтай холбоотой хяналт шалгалт үргэлжилж байна

2017-07-13 14:00:00

Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр ажилласан улсын байцаагчид хуушуурын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын хуушуурын тос, мах, цахилгаан утасны аюулгүй байдал, ажилчдын эрүүл мэндийн дэвтэрийг шалгах чиглэлээр хяналт хийжээ.

Хяналт шалгалтын явцад 283 зөрчил илрүүлсэнээс 249 буюу 87.9 хувийг газар дээр нь арилгуулж ажилласан байна. Муудсан 97.5 кг үхрийн мах, 2 кг нийслэл салат, 6 ширхэг хуушуур нийт 651.000 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хурааж газар дээр нь устган Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийн хог хаягдал устгах машинд ачууллаа.

Зөвшөөрөлгүйгээр шорлог хийх үйл ажиллагаа явуулж байсан 11 иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон байна. Хүнсний биш худалдаа устөрөгчийн хийгээр хийлсэн агаарын бөмбөлөг, сэнс болон хорхог шорлог, ус ундаа, чанасан өндөг худалдаалж буй давхардсан тоогоор \156\ иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоожээ.

Явуулын лаборатори 20 бүтээгдэхүүнээс шинжилгээ хийхэд 2 айрагны исгэлэн, 2 махны дээж эрүүл ахуйн шаардлага хангаагүй гарсан байна. Эерэг гарсан айраг гарсан махыг улсын байцаагчид газар дээр нь хурааж устгажээ.

Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагаа хангаагүй үйл ажиллагаа явуулж байсан БЗД-ийн харяаллын 27 аж ахуйн нэгж байгууллага, иргэний, Чингэлтэй дүүргийн 14 аж ахуйн нэгж байгууллага, иргэний үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хураан авчээ.

БГД-ийн 5 номерийн асарт хуушуур хийх үйл ажиллагаа явуулж байсан Амила цон ХХК-ийн ашиглаж байсан хийтэй баллон хажуулдаж унаснаас болж хий дамжуулах хоолойн холболтод гэмтэл гарч хий алдан гал гарч хуушуур хайрч байсан 2 хүн түлэгдэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Мөн дээрх зөрчил гаргасан газрын хуушуур хийх үйл ажиллагааг зогсоон асарыг буулгуулан талбайг цэвэрлэсэн.

Мөн зөвшөөрөлгүй шорлог хийх үйлчилгээ явуулж байсан 18 аж ахуйн нэгжээс 12 аж ахуйн нэгжийн шорлог хийж иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг зогсоолоо.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон гадна талбайд ажиллаж байгаа нийт 32 бие засах газруудын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв. Хяналт шалгалтаар бөхийн болон цагдаагийн байр, 5, 8, 11, 14, 18 дугаар секцийн бие засах газар, гадаа талбайд ажиллаж байгаа 5 бие засах контейнер, 2 цэгт 20 зөөврийн бие засах газруудад нэгдсэн халдваргүйтгэлийг “Болор ариусгал” ХХК хийсэн, өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйтгэл сайн, гар угаах шингэн саван, ариун цэврийн цаас, хогийн саваар хангагдсан байна.

Эдгээр бие засах газрууд нь цэвэр, бохир усны төвлөрсөн шугаманд холбогдсон, гадна талдаа таних тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан, цэвэрлэгээ хийх алчуур, хувин шаардлагатай бусад зүйлээр хангагдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment