8o
Улаанбаатар хот
mobile menu

“PlayTime 2017” наадам маргааш эхэлнэ

2017-07-13 14:30:00

“PlayTime 2017” амьд хөгжмийн наадам долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Шилтгээнд болно. Тус наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ивээл дор Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулах юм.
 
Наадмыг Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулж олон нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг билээ.
 
Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай Канадын “Japandroids”, Япон улсын “The Fin”, “Сhurashima Navigator”, Швейцарийн “One Sentence. Supervisor” болон ОХУ, Өмнөд Солонгос, Монгол Улсаас олны танил, шилдэг, шинэ залуу 30 хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт 3 хоногийн турш “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан өөрсдийн уран бүтээлээ хүргэх аж.
 
Наадмын  хүрээнд зохион байгуулагдах өөр нэгэн онцлог хөтөлбөр бол “Replay” юм.  Энэхүү хөтөлбөрийн хүрээнд их хотын залуус хог хаягдлаа багасгах, наадмын талбайг зөв зохистой ашиглахад өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн уралдах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment